МҮХАҮТ, ШӨХТГ Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

0
593

МҮХАҮТ, ШӨХТГ-тай чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэхсаадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж,
аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг
зохион байгуулах зорилготой Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дээрх зорилгын хүрээнд тус хоёр байгууллага зах зээлд шударга өрсөлдөөнийг
бүрдүүлэх, шударга өрсөлдөөний орчинг бий болгох, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд
нэвтрэх саад тотгорыг хөнгөвчлөх чиглэлээр хууль эрх зүйн орчинтой холбоотой
сургалт, судалгааны ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллах аж.

Энэ талаар ШӨХТГ-ын Дарга Т.Аюурсайхан “Бид бизнесийн төлөв байдлын талаар
судалгаа хийх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн сургалт, арга
хэмжээ явуулах, сурталчилгаа хийх зэргээр хамтран ажиллана. Мөн бизнес
эрхлэгчдэд хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, түүнтэй холбоотой хууль эрх зүйн
зохицуулалтыг сурталчлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ” гэж мэдээллээ.

Мөн МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав
“Өрсөлдөөн бол зах зээлийг хөдөлгөх гол хүч. Шударга өрсөлдөөнтэй зах зээлээс
хэрэглэгч хожих учиртай. Тэгэхээр манай хоёр байгууллага хэрэглэгчийг дээдэлсэн
бизнесийн шударга өрсөлдөөнтэй орчинг бүрдүүлэхэд хамтарч ажиллана. Мөн зах
зээлд монополь, төрийн зэрэг хууль бус өрсөлдөөн бий болгодог нөхцлүүдийг үгүй
болгох, бизнесийн орчинд өрсөлдөөнийг аль болох хууль эрх зүйн дагуу буюу зах
зээлийн дүрмээр нь явуулах чиглэлээр нягт хамтран ажиллана. Түүнчлэн зарим
тохиолдолд төрийн аливаа оролцоо хэт давамгайлсан байдлаар зах зээлийг
доргиодог бөгөөд энэ нь бизнест ихээхэн хор уршиг дагуулдаг. Үүнийг мөн зөв
зарчмаар нь явуулах чиглэлд ч хамтарч ажиллана. Бидний хамтын ажиллагаа үр
дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж:
http://www.mongolchamber.mn