Монгол, Хятад, Оросын танхимуудын 11 дэхь удаагийн нэгдсэн уулзалт арга хэмжээнд оролцохыг урьж байна

0
584

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон УлсынХудалдааг Дэмжих Хороо, ОХУ-ын Худалдааны Танхим хамтран “Хятад, Орос, Монголын
Танхимуудын 11 дэхь удаагийн уулзалт” арга хэмжээг 2015 оны 7 сарын 20-23-ны
өдрүүдэд ӨМӨЗО-ны Бугат хотноо зохион байгуулах гэж байна. Мөн үеэр “Техник тоног
төхөөрөмжийн үйлдвэрлэлийн 2 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”(7 сарын
20-26-ны өдрүүд) зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээний үеэр гурван орны Танхимуудын уулзалт, бизнес
эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт,төсөл танилцуулах уулзалтууд болохоос гадна
“Торгоны замын эдийн засгийн чөлөөт бүс”, ”Евро Азийг дамнасан хөгжлийн бүс”,
”Тал нутгийн торгоны зам” зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд Танхимуудын
уулзалт, төсөл танилцуулах болон хөрөнгө оруулалтын бизнес уулзалт, Бугат хотын
аж үйлдвэрийн парк үзэж сонирхох, гурван орны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн
худалдаа гэсэн арга хэмжээнүүд зэрэг болно.

Энэ удаагийн арга хэмжээнд гурван орны төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид
өргөнөөр оролцож худалдаа эдийн засгийн холбогдох мэдээлэл, танилцуулга хийхээс
гадна цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцах болно.

Тус арга хэмжээний үеэр дараах салбарын уулзалтууд болно. Үүнд:

1.      ХАА,
соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хөгжлийн форум

2.      Худалдааг
хөнгөвчлөх, худалдааны чөлөөт бүсийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалтын
форум

3.      Техник
тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны
форум

4.      Төсөл
танилцуулах уулзалт /бизнесийн ганцаарчилсан уулзалтууд/

Жич: Төсөл танилцуулах аж
ахуйн нэгжүүд 2015 оны 6 сарын 25-ны дотор

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа,хамтын ажиллагааны газарт монгол, хятад хэл дээр
ирүүлсэн байна. Хятадын талаас ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчдээс гадна бусад муж,
хотуудын бизнес эрхлэгчид өргөнөөр ирж оролцохоор мэдэгдээд байна. Иймд бизнес
эрхлэгч Та бүхэн гурван орны худалдаа эдийн засгийн хамгийн том гүүр болсон
энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэл 2015 оны 6 сарын 25-ны өдөр
дуусна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:

МҮХАҮТ,ГХХА газар,ЭДХ газар

Хариуцсан ажилтан:
Д.Адъяасүрэн, Г.Жигжидсүрэн
Утас: 91919396, 99080791,
328878
Цахим шуудан:
adyasuren@mongolchamber.mn