Таны огт сонсож байгаагүй 5 шинэ технологи

0
650

  •  1. The Baby Glgl Хооллож буй
    хүүхдийн дууг дуурайдаг болохоор нь ингэж нэрлэсэн байна. Францын нэгэн компани
    хүүхдийн хооллох сэдлийг дэмждэг угжийг бүтээсэн ажээ. Хүүхдийг агаар
    залгиулахаас хамгаалах өнцөг хэмжигчтэй энэхүү угж нь хуванцараар хийгджээ.
    Угжих өнцөг нь буруу байгаа тохиолдолд ёроолд нь улаан гэрэл асдаг бол зөв
    байвал ногоон гэрэл асдаг ажээ. Уг угжийг энэ намраас эхлэн 119$ үнэтэй зарах
    юм байна.

  1.  2. The W3D Gaming Smartphone Энэ зун
    Хятадад Snail Games хит болж байгаа бөгөөд АНУ-д төдийлөн гүйлгээтэй биш байгаа
    юм. Үүнийг өөрчлөхийн тулд тус компани урт, нимгэн, Андройд ухаалаг утсыг
    танилцуулсан байна. Уг утсаар тоглоом тоглоход илүү тохиромжтой юм байна.
     

  • 3. The Ring Уг бөгжийг зүүснээр
    ухаалаг утас болон түүнд холбоотой байгаа хэрэгслүүдээ хуруугаараа удирдах
    боломжтой болох ажээ. Японы Logbar компаний уг бүтээлийг зүүгээд агаарт
    хуруугаа хөдөлгөхийн төдийд л хөгжим тоглож, зураг авч, тэр ч бүү хэл утсаа
    унтрааж асааж чадах юм. Бөгжний үнэ 270$.
  • 4. The Axxess CE Air 2 Дээшээ
    хөөрдөг тус Bluetooth speaker-ийг International CES 2015 Innovation award-д нэр
    дэвшүүлээд байгаа билээ. Уг бүтээгдэхүүн тасралтгүй 5 цаг ажиллах ба 10 м зайд
    сонсогдоно. Танилцуулгынхаа үеэр худалдаалагдах үнийг мэдээлээгүй байна. 

 5. 3D Rudder 3 хэмжээст орон зайг үзүүлэхийг
хичээж буй архитекторчдын уг бүтээл нь хөлөөрөө удирддаг виртуаль бодит
удирдлага юм. Тоглоом тоглож, бусад виртуаль бодит хэрэглээний програмыг
ашиглахдаа хэрэглэх ба хөлөөрөө удирдана. Та нэг хөлнийхөө хуруугаар даралт
үүсгэж, нөгөө хөлнийхөө өсгийгөөр дарж зургаа томсгож, жижигсгэж болно. Таны
огт сонсож байгаагүй 5 шинэ технологи 5 Энэ мэдээ танд таалагдаж байвал
найзууддаа хуваалц

  1.