Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

0
746

Монгол Улсын Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим
хүч хөгжлийн Төв (NEDO) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн
хүрээнд
 “Эрдэнэс Монгол”
ХХК нь Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр
гарын үсэг зурлаа.

Энэ нь нүүрсийг хуурай
аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай
гүйцэтгэлийн гэрээ 
юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд: Уул уурхайн сайд Р.Жигжид, Японы Шинэ эрчим
хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын гүйцэтгэх захирал Мүнэхико Цүчияа,
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори
Шимизү, Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яамны Байгалийн нөөц эрчим
хүчний агентлагийн Нүүрсийн бодлогын хэлтсийн дарга Хироюуки Цукада нар
оролцохоор хүрэлцэн ирсэн.

Ёслолын үйл ажиллагааг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэхдээ “Энэхүү төслийг ажил хэрэг
болгон хэрэгжүүлэхэд эхнээс нь тууштай дэмжсэн Япон талын нийт хамтрагчдадаа
талархал илэрхийлье.

Ийнхүү
хоёр талын хүчин чармайлтын үр дүнд төслийн дараагийн үе шат болох туршилтын
үйлдвэрийг байгуулах гэрээг өнөөдөр байгуулж байгаад баяртай байна. Та бүхний
цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Уул уурхайн яам,
Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар
баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр
харилцан тохиролцсон. Тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Таван
Толгой” ХК (ЭТТ) болон Японы “Нагата Инженеринг” ХХК нарын хооронд 2013 оны 8-р
сарын 13-нд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу талууд судалгаа,
шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн туршилтын
үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэсэн.

Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ “Өнөөдөр энэхүү арга хэмжээнд
хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Нүүрсийг
хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг байгуулах санамж бичигт хоёр тал
гарын үсэг зурж байгаа явдалд миний бие их баяртай байна. 

Тус төслийн хүрээнд Монгол Улс байгалийн баялаг тэр
дундаа нүүрсээ зөв ашиглах боломжтой болж, улмаар Монголын эдийн засгийн
байдал сайжрах болно. 

Ийнхүү
хоёр орны харилцаа улам их өргөжиж, цэцэглэх болтугай” хэмээн ярилаа.

Ашиглалтад орох огноо: 2018 оны эхний улирал

Туршилтын үйлдвэрийн давуу тал:

§ 
Жилд 300 мянган
тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм
ширхэглэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0.5-10
мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Air table” /АТ/ төхөөрөмжөөр баяжуулах юм.
 

§ 
Байгальд ээлтэй
 

§ 
Экспортод гаргахад
шаардлагатай чанар, стандартыг хангах боломжтой
 

§ 
Хямд үнээр нүүрсийг
баяжуулах
 

§ 
Ус биш элсийг ашиглан
нүүрсийг баяжуулах

Япон талаас төхөөрөмжийн хангамж, зураг
төсөл хариуцах, Монгол талаас мэргэжилтэн бэлтгэх, гааль татварын
асуудал, байршуулах байр, орчин, дэд бүтэц зэргийг хариуцаж ажиллахаар
болжээ.