МҮХАҮТ нь хоёр орны
бизнес эрхлэгчдийн харилцан холбоо тогтоох боломжийг нээх үүднээс БНСУ-ын
Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /KCCI/-тай хамтран Солонгос-Монголын бизнес
форумыг БНСУ-ын Сөүл хотноо 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 2-ны
өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Монголын бизнес
эрхлэгчид Солонгос-Монголын бизнес форумд оролцохоос гадна эм, эмнэлэгийн тоног
төхөөрөмж, чихэр, нарийн боов болон стартап, франчайзингийн үзэсгэлэнгүүдийг
үзэж сонирхох боломжтой юм.
“Био Солонгос 2016” буюу “Bio Korea 2016” Олон улсын эм, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
Био Солонгос олон улсын үзэсгэлэн нь Ази дахь биотехнологийн салбар дахь хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм.Уг олон улсын арга хэмжээнд хурдацтай хөгжиж буй БНСУ-ын биотехнологийн компаниудтай бизнес уулзалт хийх, улмаар харилцан туршлага солилцож шинэ дэвшилтэд технологитой танилцах боломжийг олгож байна. Био Солонгос конвенц нь хурал зөвлөгөөн, бизнес форум, үзэсгэлэн зэрэг гурван цогц арга хэмжээнээс бүрдэнэ.Тус үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.biokorea.org/e_default.asp?pLn=Eng цахим хуудаснаас авна уу.
“Sweet Korea 2016” амттаны үзэсгэлэн
Кофе, цай, талх нарийн боов, чихэр, шоколад, БНСУ-ын үндэсний амттан, түүхий эд материал, машин, тоног төхөөрөмж зэргийг уг үзэсгэлэнгээс үзэж сонирхох боломжтой.Тус үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://sweetkorea.kr/english/feature/feature1 цахим хуудаснаас авна уу.
Эх сурвалж:http://www.mongolchamber.mn/chamber/index.php/mainmenu-news/item/931-2016-02-26-07-55-53















