2016 3 дугаар сарын 1-нээс эхлэн Эрүүл ахуйн тухай хуулийн
шинэчилсэн найруулга албан ёсоор хэрэгжиж эхэллээ. УИХ-ын 1998 оны тавдугаар
сарын 7-ны өдрийн чуулганаар Ариун цэврийн тухай хуулийг баталснаар хүний
эрүул, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулах хууль, эрх зүйн
орчинг бүрдүүлсэн бөгөөд 1998, 2001, 2011, 2012 онд бусад хуультай уялдуулан
нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Уг хуулийн шинэчлэн найруулгад гудамжинд шүлс, нус цэрээ
хаясан тохиолдолд 5, 000-1,000,000 төгрөгөөр торгох заалт орсон байна. Уг
заалтыг хэрэгжүүлэх журам тун удахгүй батлагдах төдийгүй олон нийтийн хамтын
ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид сайн дурын ажилтан хяналт тавих аж.















