Засгийн газрын 2014 оны 08 сарын 28-ны 279 дүгээр тогтоолоор “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн зорилго: Иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээний цогцолбор төвийн тоог нэмэгдүүлэн үйлчилгээг ойртуулах, ажилгүйдлийг бууруулах, албан бус хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөнийг багасгахад оршино. Зорилт: • Ахуйн үйлчилгээний төвүүдийг улсын төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар бий болгох; • төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; • албан бус хөдөлмөр эрхлэлтээс зохистой албан хөдөлмөрт шилжин орох ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэдийн санал, санаачилгыг урамшуулах; • салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Холбоо барих хаяг: Монгол Улсын Аж Үйлдвэрийн Яам 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний Гудамж 5/1 Засгийн газрын II байр Утас: 62263027, 62263019 Цахим хаяг:www.mi.gov.mn