Герман улсын KFW банкны эх үүсвэрээр Монгол улсын экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих төслийн зээл. Зээлийн хэмжээ-250.0 мянга хүртэлх EUR, түүнтэй тэнцэх төгрөг Зээлийн хугацаа 5 жил хүртэлх Зээлийн хүү (жил) MNT – 15.8 % EUR – 8.5 % Тавигдах шаардлага: 1. Зээл хүсэгч нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт түүний үр ашигтай нөхцөлийг хангасан ажлын байр шинээр бий болгож байх; 2. 1 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх; 3. Зээл хүсэгч нь өмнөх улирлын тайлан балансаа гаргаж, татварын албаар баталгаажуулсан байх; 4. Тогтсон хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг байх; 5. Эрхзүйн хувьд бүрэн чадамжтай байх; 6. Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөтэй байх; 7. Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.