Хөтөлбөрийн зорилго : •Тодорхой эрэлт эсвэл гэрээг биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх •ISO, HACCP гэх мэт олон улсын чанарын системийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, стандартыг сайжруулах •Шинэ технологи нэвтрүүлэх •Худалдан авагчийн тодорхой шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох •Түүхий эд, материал нийлүүлэгч илүү сайн ханган нийлүүлэгч олох •Шинэ зах зээлд нэвтрэх. Дараах байдлаар туслалцаа үзүүлнэ: •Санхүүгийн туслалцаа: тоног төхөөрөмж худалдан авах, урсгал зардлыг санхүүжүүлэх г.м. •Техникийн туслалцаа: гадаад, дотоодын мэргэжилтэн олох, тэднээр зөвлөгөө өгүүлэх, ажиллагсдыг нь сургах г.м. •ЖДҮ-ийг шинэ худалдан авагчидтай холбож өгөх, нэмэлт санхүүжилт олоход нь туслах зэргээр ХНХЧТ-ийн хамтран ажилладаг бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудтай холбож өгөх Шалгуур үзүүлэлт: •Тодорхой худалдан авагчтай байх. Тус төвийн туслалцаа нь тодорхой эрэлтийг (худалдах, худалдан авах гэрээтэй байх г.м.) хангахад чиглэгдсэн байдаг. Туслалцаа хүсэгч байгууллагын эрэлт, худалдан авагч бүрэн тодорхой биш байвал бид ЖДҮ-дэд хэрхэн худалдан авагчийн худалдан авах хүсэлтийг олж авах талаар анхан шатны зөвлөгөө л өгөх боломжтой. •Тус төвийн туслалцааны үр дүнд нэмэгдэх борлуулалтын хэмжээ нь тус төвөөс санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын үнийн дүнгээс доод тал нь 5 дахин их байх.
Холбоо барих хаяг
Утас: (976-11) 32 13 75 Факс: (976-11) 32 78 25
Цахим шуудан: info@qsdc.mn
Цахим хаяг: www.qsdc.mn