Швейцарийн Хөгжлийн агентлаг (SDC) нь Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамны харъяа Швейцарийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм. SDC нь холбооны засгийн газрын хүрээнд ажиллахдаа хөгжлийн үйл ажиллагаа, Зүүн Европтой хийх хамтын ажиллагаа болон Швейцарийн Холбооны Улсаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг ерөнхийд нь удирдан зохицуулдаг. SDC-н хөгжлийн хамтын ажиллагааны гол зорилго бол ядуурлыг бууруулах явдал юм. Энэ нь эдийн засгийн бие даасан байдал, төрийн өөрөө удирдах эрхийг хөхиүлэн дэмжих, үйлдвэрлэлийн нөхцлийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх, байгаль орчны асуудлуудын шийдлийг олоход туслах, боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд голлон чиглэдэг. SDC үйл ажиллагаагаа жилийн 1.57 тэрбум (2010) швейцарь франкийн төсөвтэй, Швейцарьт болон хилийн чанадад 600 орчим хvн, төлөөлөгчийн газрууддаа дотоодын 1000 ажилтантайгаар явуулж байна. Тус агентлаг өөрөө шууд үйл ажиллагаа явуулах, олон талт байгууллагуудын хөтөлбөрүүдийг дэмжихийн зэрэгцээ Швейцарийн болон олон улсын тусламжийн байгууллагуудын дараах чиглэлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Швейцарийн хөгжлийн агентлаг нь 2013-2016 оны Хамтын ажиллагааны стратегидаа тусгасан үндсэн чиглэлүүдэд үйл ажиллагаагаа хандуулан ажиллахаас гадна бодит үр дүнтэй, амжилттай хэрэгжиж буй дараах төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Үүнд: • “Тогтвортой бичил уурхай” төсөл
• Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр
• “Алсын зайн эмчилгээний сүлжээ” төсөл
• Бичил төсөл Mongolia Cooperation Office of the Embassy of Switzerland – Consular Section Ulaanbaatar “Tengeriin Tsag” Centre Olympic street 12, Khoroo 1 Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia Po/Box 37, Ulaanbaatar 210648, Mongolia Phone +976 11 331422 Fax +976 11 331420
Email ulaanbaatar@sdc.net
Internet www.swiss-cooperation.admin.ch/mongolia/