Шинэ жилд зориулсан
бүх төрлийн бараа бүтээгдэхүүний “Шинэ Жил Экспо 2019” үзэсгэлэн худалдаа 12-р
сарын 12-оос 16-ний өдрийг дуустал Мишээл Экспо төвд болно.
Үзэсгэлэн:
• Гацуур мод
• Гоёлын даашинз
• Шуба, үслэг эдлэл
• Бүх төрлийн бэлэн хувцас
• Гоо сайхан, гоёл чимэглэл, хүнсний
бүтээгдэхүүнээр төрөлжинө.
Шинэ жилд зориулсан бараа бүтээгдэхүүнийг нэг
доороос хямдралтай, урамшуулалтай үнээр худалдан авахаас гадна үзэсгэлэнгийн
үеэр азын сугалаа болон хөгжөөнт арга хэмжээнүүд болно. Мөн 20.000 төгрөгөөс
дээш бараа бүтээгдэхүүн худалдан авснаар азын сугалаанд оролцож цахилгаан бараа
гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүний азтан болох боломжтой.
Үзэсгэлэн 12-р сарын 12-оос 16-ны өдрийг дуустал
өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллана.
Үзэсгэлэнгийн хамтран ажиллагчаар: We Brand
Mongolia ажиллаж байна.