Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас өнгөрөгч амралтын өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Бидний итгэл-Таны амжилт” нээлттэй хаалганы өдөрлөгийг 11.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч байгууллага, электрон бараа бүтээгдэхүүн худалдаалагч аж ахуйн нэгж болон дүүргийн засаг даргын дэргэдэх төрийн үйлчилгээ үзүүлэгч хэлтэс, албадууд оролсон. Зохион байгуулагчдын зүгээс тус өдөрлөгийг илүү олон хүнд хүргэх зорилгоор 1-16-р хороог хамруулан үндсэн 3 хэсэгт төвлөрөн үйлчилгээг хүргэсэн нь үр дүнтэй болсон юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн гол зорилго нь иргэдэд цаг хугацаа хэмнэн, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг чирэгдэлгүй нэг дороос авах, хэрэгцээт мэдээ мэдээллээр хангагдах боломжыг бүрдүүлэхэд чиглэсэн тул Хан-Уул дүүргийн иргэд олон нийт өргөнөөр хамрагдлаа.
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дүүргийн 4-8-р хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлэх цэгт ажилсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй, үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүст холбогдох мэдээ мэдээллийг хүргэхээс гадна “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар, “Төсөл бичих аргачлал” сэдэвт гарын авлагыг олон нийтэд танилцуулж сурталчилан, тараах ажлыг зохион байгууллаа.
“Бидний итгэл-Таны амжилт” нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж 34 болон 60 дугаар сургуулийн авъяаслаг хүүхэд багачууд уран бүтээлийн дээжээсээ толилуулж, алба хэлтсийн дарга нар үг хэлэн өдөрлөгийг албан ёсоор эхлүүллсэн.
Зохион байгуулагч Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цаашид төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэж, төр болон иргэний хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн энэхүү өдөрлөгийг шатлалтайгаар зохион байгуулж байх болно гэдгийг онцолсон юм.








































