Огноо: 2015.03.12
Төсөл шалгаруулалтын нэр : “Махны чиглэлийн үхрийн аж ахуйг
өргөтгөхөд зээлийн дэмжлэг үзүүлэх”
Төсөл шалгаруулалтын дугаар
ТШ /15/03/09/ -01 ЭМААХДХ
Махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн
нэгжүүдийг төслийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Төслийн баримт бичгийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж нь
бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авна.
Баримт бичгийн төлбөрийг Мал хамгаалах сангийн санхүүд
тушаана.
Төслийн баримт бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө Хүнс,
хөдөө аж ахуйн яамны 403 тоот өрөөнд бүртгүүлэн хүлээлгэн өгнө.
Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад
мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.
ХАЯГ: Хүнс,
хөдөө аж ахуйн яам, Засгийн
газрын 9 дүгээр байр, 403 тоот өрөө, Энхтайваны өргөн чөлөө 16а, Улаанбаатар- 13381, Монгол улс. Утас 263247














