МҮХАҮТ-ын Дарга М.Оюунчимэг Герман,
Монголын бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар МҮХАҮТ-аас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төр засгийн
байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон тэдгээрт танхимаас хүргүүлсэн
бодлогын баримт бичгүүд, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, салбар танхимуудын
чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн
цаашид МҮХАҮТ, Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хэрхэн хамтран
ажиллах боломж, гарцууд бий талаар санал солилцсон бөгөөд хоёр байгууллага
хамтран Германы худалдаа, хөрөнгө оруулалтын өдрүүдийг зохион байгуулах
асуудлыг ярилцсан.
Тус холбоо нь 1995 оноос хойш Европын болон
германы компаниудтай хамтран ажилладаг монгол аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болж
үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо 70 гаруй гишүүнтэй аж.














