Хэзээ пост хийх нь сошиал медиа постын үр дүнд нөлөөлөх үү?

0
470

Яг лУлаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн
идэвхтэй цаг гэж байдаг. Энэ нь мөн танай бизнесийн зорилтот хэрэглэгчдийн зан
төлөвийн судалгаатай ч нягт холбоотой. Танай хэрэглэгчид хэзээ онлайн байдаг
гэдгийг мэдэж байгаа бол таны постууд мөн олон хүнд хүрэх магадлал нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл хэзээ пост хийх вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг.

Та ямар ч
маркетерээс “Маркетингийн компанит ажлын амжилт юунаас хамаарах вэ?” гэж
асуувал “Зөв зүйлийг зөв цагт нь хийх” гэж л хариулах болов уу. Тэгэхээр зөв
цаг хугацаа гэдэг  чухал байх нь. Сошиал
медиа маркетингт ч мөн адил хэдийгээр таны бэлтгэсэн контент маш сонирхолтой
байсан ч ЗӨВ цагт нь пост хийхгүй бол зорьсон үр дүнгээ өгөхгүй байх магадлал
өндөр байдаг. Тиймээс сошиал медиад ХЭЗЭЭ ПОСТ ХИЙХ цаг хугацаа чухал. Энэхүү
хугацаа сошиал медиа платформ бүрт харилцан адилгүй байдаг аж.

Хамгийн олон
хэрэглэгчтэй сошиал медиа платформоос эхлэе.

·        
Пост
хийх хамгийн тохиромжтой хугацаа:

Өдрийн хувьд
Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагууд хамгийн тохиромжтой. Ажлын өдрүүдийн
хувьд хамгийн үр дүнтэй өдөр нь Лхагва гараг байдаг гэнэ. Харин цагийн хувьд
үдийн дараа өөрөөр хэлбэл үдээс хойш 13 – 16 цагт хамгийн тохиромжтой гэнэ.
Facebook хэрэглэгчдийн хувьд өглөө 9 цагаас эхлэн идэвхжиж 4 цагт хамгийн өндөр
идэвхтэй үе нь болдог байна.

Үдийн цайны дараа
ихэнх хүмүүсийн хувьд ажлын идэвх багасан, уйдах хандлагатай байдаг нь
Facebook-т холбогдох шалтгаан болдог гэнэ. Үдийн завсарлагын өмнөхөн, үдийн
завсарлагын үеэр эсвэл яг дараахан нь хүмүүсийн Facebook feed-ээ ид үзэж байдаг
үе гэнэ шүү. Яг энэ үеэр л хүмүүс постуудыг share хийж, like дарж идэвхжүүлж
өгдөг гэнэ.

·        
Пост
хийхэд хамгийн тохиромжгүй цагууд:

Ерөнхийдөө орой 8
цагаас өглөө 8 цагийн хооронд хэдийгээр хүмүүс хамгийн ихээр Facebook ашигладаг
хэдий ч тэдний хувьд анхаарал сарниулах зүйлс мөн тэр хэрээр илүү байдаг гэнэ.
ТВ үзэх, гэр бүлийнхэн гээд. Амралтын өдрүүд ч мөн адил тийм ч өндөр
идэвхжилтэй байдаггүй. Гэхдээ амралтын өдрүүд илүү урт нийтлэл, видео гэх мэт
зав цаг шаардах контент хамгийн тохиромжтой байдаг.

Facebook
хэрэглэгчид:

Монгол дахь
Facebook хэрэглэгчдийн 53% эмэгтэйчүүд байдаг бол 68% нь 35 хүртлэх насны
залуус байдаг.

Эх сурвалж: nathouse.mn