ӨЛЗИЙТИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАГДЛАА …

0
868

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ” сэдэвт өдөрлөгийг дүүргийн алслагдсан хороодод зохион байгуулж байгаа.
Энэ удаад 14-р хороо буюу Өлзийт хорооллын үйлдвэр эрхлэгч нарт зориулан зохион байгуулж 30 гаруй иргэд хамрагдан хэрэгцээт мэдээллээ авлаа.


Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-өөс иргэд хэрхэн зээлд хамрагдах, ингэхдээ юунд түлхүү анхаарч үр дүнтэй хамтран ажиллах зэргээр мэдээлэл зөвлөгөө өгсөн бол Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар, “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг сурталчилан танилцуулж, үйлдвэр эрхлэгч нарт сэтгүүлийн шинэ дугаарыг тараалаа.