ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЛСЛАГДСАН 12,13,14 ДҮГЭЭР ХОРООДОД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
273

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хорооны хөгжил –Төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2017.11.11-ний өдөр буюу өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээг дүүргийн алслагдсан хороод буюу 12,13,14 дүгээр хороодод өглөөний 10:00 цагаас оройн 16:00 цаг хүртэл зохион байгуулж Засаг даргын Тамгын газрын дэргэдэх харьяа хэлтэс албад өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу иргэддээ Төрийн үйлчилгээг үзүүллээ.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс дээрх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, алслагдсан гурван хороодод хуваагдан ажиллахдаа төвийн үндсэн үйл ажиллагаа болон үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгцээт мэдээллийг газар дээр нь шуурхай хүргэсэн юм. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа нийт 61 иргэн, аж ахуйн нэгжийг шинээр бүртгэн авч цаашид хэрхэн хамтран ажиллах тухай зөвлөгөөг хүргэлээ.

Алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ цаг алдалгүй шуурхай хүрэх нь учир дутагдалтай тал бий. Иймд өнөөдрийн арга хэмжээний тухайд ач холбогдол өндөртэй, иргэд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнээс эхлээд татвар, нийгмийн даатгал, иргэний бүртгэл, хөдөлмөр халамжийн үйлчилгээ гээд чиглэл бүрийн үйлчилгээ мэдээллийг амралтын өдөр гэлтгүй авч чадлаа.

Хариу бичих

Та сэтгэгдэл үлдээнэ үү
Та нэрээ оруулна уу!