ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
99

2019.05.16

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ХХААХҮЯамны ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг, зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү болон бусад төлөөллүүдтэй Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам, Ахлах мэргэжилтэн О.Ундармаа, төслийн мэргэжилтэн Б.Наранцацралт, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн менежер н.Болормаа нар ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын шинэчилсэн найрууллагын танилцуулж, төслийн зээлийн материалыг 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-ООС 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН 17 ЦАГ 30 МИНУТ хүртэл хүлээн авах талаар ярилцав.

Төслийн материалыг 2019 оны 05-р сарын 27-ны өдрөөс эхлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжүүлэх сан, Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Сонгино хайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажлын байранд хүлээн авна. ‘text-alJ~!Lx