ХАН-УУЛ ДҮҮРЭГ “БОЙЖУУЛАХ БАЙР”-ТАЙ БОЛЛОО

0
240

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үйлдвэрлэл эрхлэгчдийн “Бойжуулах байр”-ны нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ийн дарга Ц.Эрдэнэбаатар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Солонгоо, Бойжуулах байр“-ны бойжигч иргэд болон бусад хэлтэс, албадын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон Бойжигчдын төлөөлөл үг хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам: Өнөөдрийн арга хэмжээ бол бид бүхний хийж, бүтээхийг зорьж, мөрөөдөж байсан ажлын нэг. Бид бүхний зорилго, мөрөөдөл болсон “Бойжуулах байр” маань ийнхүү бий болж, нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна. Энэ ажлыг эхлүүлж, тодорхой үр дүнд хүргэхэд манай дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Тамгын газрын дарга Б.Энхболд нар дэмжлэг, туслалцаа үзүүлж, өнөөдрийн энэ “Бойжуулах байр”-ны 3 өрөө бий болж байна.

Дүүргийн иргэд, тэр тусмаа зорилтот өрхийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийг ажлын байртай болгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилтын дор бүтээн байгуулагдсан “Бойжуулах байр”-нд нийт 12 бойжигч, тэр дундаа зорилтот өрхийн 3 иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр баялаг бүтээгчдийнхээ нэрийн өмнөөс Засаг дарга Ж.Алдаржавхлан, Тамгын газрын дарга Б.Энхболд болон дүүргийнхээ удирдлагуудад талархсанаа илэрхийлье. Fg�ն�:

Манай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зүгээс цаашид эдгээр үйлдвэрлэл эрхлэгчиддээ ажлын захилга олж өгөх, үйлдвэрлэлийг нь тасруулахгүй үргэлжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.  

            Бойжигч: Оёдлын технологич Инженер, мастер оёдолчин, МУ-ын зөвлөх багш С.Бадамханд: Дарга нартаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Биднийг “Бойжуулах байр”-аар хангаж, ийм сайхан боломжийг олгож байгаа дүүргийн удирдлагууд болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждуламдаа маш их баярлалаа.  Бид энд ирээд ажлын байрнаас гадна олон төрлийн сургалтад хамрагдаж, дүүргийнхээ бусад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ үлгэрлэж, манлайлах боломж бүрдээд байна.

            Би оёдлын технологи, арга ухааны ном гаргаж, оёдлыг үндэс сууриас нь эхэлж судалсан хүн. Энд байгаа бусад оёдолчиддоо өөрийн ажлын туршлага, оёдлын арга барилыг зааж, сургах бүрэн боломжтой юм.

            За ингээд тусалж, дэмжиж байгаа нийт хүмүүстэй маш их баярлалаа.  

            Бойжигч: Ноос, ноолууран эдлэлийн сүлжигч Д.Пүрэвцэцэг: Энэ өдрийн мэндийг хүргэе. Би ноос, ноолууран эдлэлээр юм хийдэг. Гэрээрээ 5 жил үйлдвэрлэл эрхэлж байна.

“Бойжуулах байр”-нд ирээд ахмад оёдолчдоосоо суралцаж, залуу оёдолчидтойгоо санаа нийлэн, нэгэн баг хамт олон болоод үйлдвэрлэл явуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бойжуулах байрыг бүтээн байгуулахад маш олон хүний сэтгэл шингэсэн.

            Бидний үеийн залуу хүмүүст ажлын байр түрээслээд үйлдвэрлэл явуулахад маш хүндрэлтэй байдаг. Өнөөдөр бидэнд Үнэ төлбөргүй ажлын байртай болох боломж олгосон дүүргийнхээ нийт удирдлагад талархснаа илэрхийлье. 

Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Бойжуулах байр” нь үйлдвэрлэл эрхлэгчдээс талбайн түрээс, урсгал зардлын төлбөр авахгүйгээр “Үнэ төлбөргүй”-ээр байрлаж, ажиллах боломж олгож байгаагаараа онцлог юм. 

“Бойжуулах байр”-нд одоогийн байдлаар оёдол эсгүүр, ноос ноолууран эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаад байна. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчид нь мэргэжил, ур чадварын шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд 6-12 сарын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. 

            Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Бойжуулах байр”-нд хамрагдснаар дан ганц ажлын байраар хангагдаад зогсохгүй хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хувь хүний хөгжлийн олон сургалтад хамрагдаж давхар өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой.

           Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлтэй.