QR код таны бизнест

0
678

QR (Quick Response) буюу хурдан хариулт код нь
2 хэмжээст зураасан кодны худалдааны тэмдэг бөгөөд анх автомашины үйлдвэрлэлд
зориулж бүтээгдсэн. QR код нь дөрвөлжин код бөгөөд цагаан суурин дээр дөрвөлжин
дотор хар өнгөтэй модулуудыг /дөрвөлжин цэгүүд/  цуглуулсан байдаг. 2005
онд GS1 Системийн стандартад орж, албан ёсоор батлагдсан. Уг код нь текст дээр
суурилсан мэдээлэл бөгөөд ухаалаг утсанд агуулагдсан тусгай  техник
хангамж/ дүрслэл дээр суурилсан сканер/, программ хангамжаар /өгөгдлүүд болон
программууд/ уншигдахаар кодлогдсон төдийгүй мэдээллийг өөртөө агуулж, алдаа
засагчтай байдгаараа давуу талтай юм. Бизнесийн хувьд бараа бүтээгдэхүүний
бодит борлуулалт, байршлын талаар маркетингийн мэдээллийг цуглуулах, барааны
талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг. Маркетингийн урамшуулал,
сурталчилгааны материал болон материалын техник хангамжинд ашиглана. Мөн дараах
талбаруудад ашиглаж байна.

Үүнд:

1.    
Бүтээгдэхүүний шошгон
дээрх нэмэлт мэдээлэл

2.    
Хямдралын купон

3.    
Олон нийтийн вэбсайт

4.    
Үл хөдлөх хөрөнгийн
салбарт

5.    
Төрөл бүрийн гишүүний
болон хэрэглэгчийн карт

6.    
Цаасгүй билет буй
онлайнаар билет борлуулахад

7.    
Мэдээ мэдээлэл
түгээхэд

8.    
Кино, үзвэрийн зар
сурталчилгаа

9.    
Гар утсанд зориулсан
нэмэлт хэрэгслүүдийг татах холбоос хэлбэрээр хэрэглэж байна.

Та QR кодыг өөрөө
үүсгэх боломжтой

Хэрвээ та QR кодыг өөрийн бизнестээ
хэрэглэхийг хүсвэл
 Энд дараад туршаад үзээрэй.

Кодны мэдээллийн төрөлд:

·        
Текст хэлбэр

·        
Линк холбоос
/Facebook, Twitter, Website, Wifi, Youtube, Yahoo, Gmail гэх мэт/

·        
Утасны дугаар

·        
SMS/MMS мэдээлэл

·        
Холбоо барих бүх
холбоотой мэдээллүүд

·        
Бүтээгдэхүүн,
үйлчилгээний зураг зэрэг төрөл бүрийн мэдээллийг багтааж болно.


Эх