Монгол-Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумд-д оролцохыг урьж байна

0
734

Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр “Эдийн засгийн түншлэлийн
тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т 2015 оны 2 дугаар сарын 10-ны
өдөр гарын үсэг зурсан билээ.

Олон улсын гэрээний тухай
хуулийн 10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу Эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан юм.

Үүнтэй холбогдуулан
Монгол-Японы Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл
тогтоох, энэхүү хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд
сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 6 дугаар сарын
25-ны өдөр 
“Монгол,
Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум”
-ыг
Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ХХААЯ-тай хамтран ажиллаж байна.

Иймд тус форумд оролцох бизнес
эрхлэгч, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дараахи хаягаар 2015 оны 5
дугаар сарын 17-ны дотор бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх
хаяг:
 Экспортыг
Дэмжин Хөгжүүлэх Газар

Утас: 976-11-328878,