УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2019” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

0
76

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, “НЗДТГ-аас Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”  болгон зарласантай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2019” Олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэхь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.   

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ,  брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.   

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:  

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт
  • Мэдээллийн технологи
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Ноос ноолуур, арьс ширэн эдлэл
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци
  • Үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой:

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулах
  • Хямдралтай, сугалаатай,  бэлэгтэй худалдаа зохион байгуулах
  • Амталгаат худалдаа явуулах
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах
  • В2В уулзалт зохион байгуулах

Талбайн түрээс:

  • 1 мкв – 85000 төгрөг /Танхимын гишүүн/
  • 1 мкв – 110,000 төгрөг /Гишүүн бус/

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2019 оны 8 дугаар сарын 20-ийг дуустал
Холбогдох хаяг: МҮХАҮТ, 310 тоот,
Утас: 976-11-312317
Факс: 976-11-324620
Мэргэжилтэн: Д.Ууганбаатар – 99915000  
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn