ХУД-ийн ЖДҮДТөв “Номын сангийн нээлттэй өдөрлөг”-өө зохион байгуулна

0
198

Хан-Уул дүүргийн
Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч
болон дүүргийн иргэдийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор төвийн дэргэдэх
номын санг ажилуулдаг. Тус номын санд
бизнес эрхлэгчдэд зориулсан  бүх
чиглэлийн ном, аж ахуй эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн гарын авлагууд,
санхүүгийн мэргэжлийн бүх төрлийн номнууд болон, алдартай хүмүүсийн зохиолууд
гэх мэт гадаад, дотоодын ховор номнууд байдаг. Дүүргийн иргэд болон жижиг дунд
үйлдвэрлэл эрхлэгчид номын сангаар үйлчлүүлж, өөрийн хүссэн мэдээллээ холбогдох
ном товхимолоос авах бүрэн боломжтой юм.

Хан-Уул дүүргийн Жижиг
Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж илүү олон
хүнд хүргэж үйлчлэх, номын сангийн баяжуулалтыг байнга нэмэгдүүлэх,
үйлчлүүлэгчийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажилуудыг төлөвлөн
хэрэгжүүлж байна. Тухайлбал 2017 оны 03-р сарын 27-ны өдөр 16.00 цагаас ХУД
ЖДҮДТөвийн сургалтын танхимд “Номын сангийн нээлттэй өдөрлөг” болно. Өдөрлөгийн
хүрээнд номын сангийн үндсэн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, номын
фондын тухай мэдээллийг өгч, мөн үйлчлүүлэх хүсэлтэй байгаа иргэд карт нээлгэх
боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн иргэд болон жижиг дунд бизнес эрлэгч,
бизнесийн гараагаа эхлүүлж байгаа та бүхнийг “Номын сангийн нээлттэй өдөрлөг”-т
хүрэлцэн ирэхийг урьж байна.