Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Зээлийн батлан даалт”-д хамрагдах боломжтой

0
845

“Жижиг Дунд
Үйлдвэрлэлийг Дэмжих Төв” НӨҮГ болон “Зээлийн батлан даалтын сан” хамтран жижиг
дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор “Зээлийн батлан даалтад
хэрхэн хамрагдах вэ” сэдэвт бизнес уулзалтыг зохион байгууллаа. Бизнесийн
гараагаа эхлүүлж байгаа болон жижиг дунд бизнес эрхлэгчид тэр бүр туршлага
солилцон мэдээллээ хуваалцах боломж ховор байдаг. Энэхүү уулзалтанд бизнес
эрхлэгчид оролцсоноор бизнесийн шинэ мэдээ мэдээллийг авч, банк санхүүгийн
байгууллагуудаас зээл авахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг
хамтдаа тодорхойлох боломжыг олгосон юм. Зохион байгуулагчдын зүгээс бизнесийн
энэ бүлэгт багтаж байгаа иргэдэд тулгамддаг олон асуудлын гарцыг эрэлхийлж
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтэнд хамрагдах боломж, эх үүсвэрийг
нэмэгдүүлэх, банк санхүүгийн байгууллага болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
чиглэлээр олгогдож байгаа зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь
хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлэх,
үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрэгцээт мэдлэг, мэдээллээр хангах үйлдвэрлэлийн үйл
ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг
хэрэгжүүлж байна. “Зээлийн батлан даалтад хэрхэн хамрагдах вэ” сэдэвт бизнес
уулзалтанд Хан-Уул дүүргийн төлөөлөл болж 8 бизнес эрхлэгч ААН, иргэд оролцсон
байна.