БИЗНЕС САНАА ГЭЖ ЮУ ВЭ?

0
403

Талхны үйлдвэр, гутлын цех, хувцас оѐдлын газар, кафе, баар, паб, эсвэл цагаан хоолны газар,
бялдаржуулах төв, тоглоомын газар цаашлаад шилдэг борлуулалттай ном, цахим
хуудас, зуучлах үйлчилгээ гээд бизнес санаа тоо томшгүй. Хүмүүсийн шинэ
хэрэглээ, дадал шинэ хэрэгцээг үүсгэж эдгээр маань шинэ бизнесын эхлэл болж
байдаг. Гэхдээ та бизнесээ эхлэхийн өмнө эрхлэхийг зорьж буй бизнесийнхээ
төрлийн талаар маш тодорхой төсөөлөлтэй, эсэхээ магадлах хэрэгтэй.

 

БИЗНЕС
САНААНЫ ҮНЭ ЦЭНЭ ЮУНД ОРШДОГ ВЭ ?


Амжилттай явж байгаа бизнес
худалдан авагчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ таны хувийн горьдлого, найдварыг
биелүүлж байдаг. Өөрөөр хэлбэл: таны бизнес хүмүүст хэрэгцээтэй буюу тэдний
хүсч байгаа зүйлсийг нь тэдэнд тохирсон болон тэдний төлөхөд бэлэн байгаа үнээр
нь худалддаг; үүний зэрэгцээ энэ бизнес танд хүрэлцээтэй ашиг болон сэтгэлийн
ханамж өгдөг байх
ѐстой. Ийм учраас танд болон
таны худалдан авагчдад хүрэлцээтэй ашигтай байж чадахуйц сайн бизнес санааг та
тодорхойлж, хөгжүүлэх хэрэгтэй болдог. Үүний тулд та тэдгээрийг сайтар
тодорхойлон бичих ба өөрийн хамгийн сайн бизнес санаануудаа тус бүрд нь нягтлан
шалгаад үзээрэй. Та өөрийн бизнес санаагаа дараах юуг, хэнд, яаж гэсэн
асуултанд хариулаад үзээрэй.

 

ЮУГ?


Таны хариулах ѐстой эхний асуулт: Таны бизнес юуг худалдахыг зорьж байна вэ? Таны
бизнес ямар бараа ба үйлчилгээг худалдах гэж байна вэ? Таны бизнес борлуулж
чадах бараа, таны үзүүлж чадах үйлчилгээнээс үүдэлтэй байх
ѐстой. Мөн түүнчлэн хүмүүс төлбөр төлж авахад бэлэн тийм бараа буюу
үйлчилгээ байх нь чухал. Бараа гэдэг бол таны өөрөө үйлдвэрлэж байгаа зүйлс
буюу та эргүүлэн зарахын тулдавч байгаа зүйлс юм. Жишээлбэл, багаж, жигнэмэг,
хувцас гэх мэт. Үйлчилгээ гэдэг бол та хүмүүст зориулан хийж, тэд танд төлбөр
өгдөг тэр зүйлс юм. Жишээлбэл, жижгэвтэр ресторан эзэмших, бараа хүргэж өгөх
үйлчилгээ, интернет кафе, засвар үйлчилгээ гэх зэрэг.

 

ХЭНД?

 

Энэ бизнесийн худалдан авагч нь хэн байх вэ? Эцсийн дүндээ таны
бараа, үйлчилгээг хэн худалдан авах вэ? Таны татаж чадах тэр худалдан авагчид л
танд мөнгө оруулах болно. Та тодорхой нэг бүлэг худалдан авагчидад уу, аль
эсвэл өөрийнхөө дүүргийн бүх оршин суугчдад худалдахыг хүсч байна уу гэдгээ
эхлээд тогтоо. Таны бизнес ашиг авч ирэхийн тулд таны бараа, үйлчилгээнд төлбөр
хийж худалдан авахад бэлэн болон хүсч байгаа хүний тоо хүрэлцээтэй их байх
ѐстой. Та ямар нэг зүйл үйлдвэрлэж эхлэхээсээ өмнө өөрийн
бүтээгдэхүүнээ ямар худалдан авагчидад худалдах гэж буйгаа нарийвчлан
тодорхойлох нь чухал. Хатагтай Мойо хувцасны борлуулалтын тухай ийнхүү бодож
байна: Хэрэв би ийм хувцас үйлдвэрлэвэл миний худалдан авагчид хэн байх вэ?

 

ЯАЖ?

Таны бизнес бараа, үйлчилгээгээ хэрхэн яаж худалдах вэ? Хэрэв та
дэлгүүр нээх гэж байгаа бол яаж гэдэг асуулт тодорхой. Та бараа бүтээгдэхүүн
борлуулна. Харин үйлдвэрлэл, үйлчилгээ гэж байгаа бол борлуулалтын маш олон
төрлийн аргуудыг хэрэгжлүүлэх шаардлагатай. Иймд яаж гэсэн асуутанд маш
тодорхой хариулах хэрэгтэй.