ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН 2018 ОНЫ АНХНЫ “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО …

0
691

Хан-Уул дүүргийн Жижиг ДУнд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, мэдлэг мэдээллээр хангах, тэднийг бойжуулан хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулж, тэднийг хамруулдаг. Үнэ төлбөргүй явагддаг энэхүү сургалтанд өөрийн бизнес санаагаа ажил хэрэг болгохоор зорьж буй хүн бүхэн хамрагдах боломжтой.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс зохион байгуулдаг “Бизнесээ эхэл” сургалтын 2018 оны анхны хичээл амжилттай зохион байгуулагдаж дүүргийн 11 иргэн хүлэмжний аж ахуй, мод үржүүлэг, оёдол эсгүүр, гар урлал сийлбэр, худалдаа үйлчилгээний чиглэл зэрэг олон салбарт өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны мэдлэгтэй болж, батламжаа гардан авч амжилттай төгслөө.

“Бизнесээ эхэл” сургалын дараагийн хичээл 2018.03.05-06-ны өдрүүдэд явагдах тул сонирхосон иргэд та бүхэн манай төвд бүртгүүлж, өргөнөөр хамрагдахыг урьж байна.

Харилцах утас : 7000-7012, 86726086