БИЗНЕСИЙН ЗЭЭЛЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР АВАХ БОЛОМЖТОЙ …

0
29

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй байнгын хамтын ажиллагаатай байж, төвийн үндсэн зорилго, үйл ажиллагааг олон нийтэд хүргэн ажилладаг. Үүний дүнд хамтран ажиллагч байгууллагын хүрээг тэлж байгаа нь манай үйлдвэрлэл эрхлэгчдэд олон давуу тал, боломжуудыг олгож байна.

Энэхүү хамтын ажиллагааны тод жишээ бол өнөөдөр зохион байгуулагдаж буй Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, Хасбанктай хамтран хийж буй “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт, хамтын ажиллагааг дэмжих уулзалт” байлаа. Хас банкны зүгээс хамтран хэрэгжүүлж байгаа зорилтот ажлын хүрээнд дүүргийн үйлдвэр эрхлэгч иргэдтэй уулзан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй гол асуудлуудыг уулзалтын үеэр хамтдаа ярилцлаа.

Арга хэмжээнд дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам, Хасбанкны Хан-Уул дүүргийг хариуцсан захирал Т.Энхжаргал, Хасбанкны “Энхтайвны гүүр” тооцооны төвийн захирал А.Бансүх, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын Бизнес зөвлөх н.Амармэнд, “Технож” бизнес инкубатор төвийн захирал Г.Галаарийдий зэрэг төлөөллүүд уригдан оролцлоо.

Өндөр хүүтэй, хугацаа богино зээлээр өөрийн бизнесийг өргөжүүлж, үр шимийг хүртэнэ гэдэг учир дутагдалтай тул тэдэнд зориулсан тусгайлсан хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг аль болох уян хатан нөхцөлтэйгөөр Хасбанкнаас олгож байна.

Тухайлбал цалингийн зээл, хэрэглээний худалдан авалтын зээл, өрхийн зээл, оюутны хөгжлийн зээл, суудлын автомашины лизингийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэл худалдан авалтын зээл, бичил бизнесийн зээл зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна.

Хасбанкны зээлийн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг: 88048900 – Зээлийн мэргэжилтэн Ц.Цэнгэлмаа утсаар лавлаарай.

 

Хариу бичих

Та сэтгэгдэл үлдээнэ үү
Та нэрээ оруулна уу!