“ХУДАЛДААНЫ ХУУЛИЙН ХҮЛЭЭЛТ БА САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ-2018” НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕС ЧУУЛГАНД УРЬЖ БАЙНА

0
702

Монгол Улсын хэмжээнд худалдаа эрхлэхэд тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, салбарын бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрийн бодлого, шийдвэрт тусгах, эрх ашгийг хамгаалах, таатай хууль эрх зүйн орчин, тогтолцоог бий болгох, худалдаа эрхлэгчдийг дэмжих, хооронд холбож өгөх, өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жилүүдэд олон талт үйл ажиллагааг амжилттай хамтран хэрэгжүүлсэн билээ.

МҮХАҮТ-аас “Худалдааны хуулийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал-2018” Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бизнес чуулганыг 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдөр 14:00 цагт МҮХАҮТ-ын Их Танхимд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албатай хамтран зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээгээр худалдааны салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, үр ашгийг нь дээшлүүлэх, үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, олон талт хамтын ажиллагааны хэлбэрүүдтэй танилцах, гадаад худалдааг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа ОУ-ын төсөл, хөтөлбөрийн экспертүүдийн санал бодлыг хэлэлцүүлэх юм.

Бизнес эрхлэгч Та бүхнийг бизнес чуулганд хүрэлцэн ирж, тодорхой саналтайгаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, идэвхтэй оролцохыг урьж байна.