2017 ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН АЯН – ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА …

0
625

“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх, B2B уулзалтыг зохион байгуулах зэргээр “Энтрепренерийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаад “2017 Оны Онцлох Аж ахуйн нэгж”-ээр шалгарсан ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК, “Эрчим хүчний салбарын – Оны онцлох Энтрепренер”-ээр шалгарсан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-ийн үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах, мөн МЕДИПАС эмнэлэгтэй танилцах, тухайн үеэр зохион байгуулагдах “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба хамтын ажиллагаа 2018” форумд оролцох, үзэсгэлэн үзэх арга хэмжээ 2018 оны 3 дугаар сарын 29-30-ны өдөр болох тул оролцох сонирхолтой уул уурхайн компани, аж ахуйн нэгж, байгууллагууд бүртгүүлэн идэвхитэй оролцоно уу.

Чиглэл: Улаанбаатар – Эрдэнэт – Улаанбаатар
Хугацаа: 2018 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд
Оролцогчид: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд – 1 компаниас 1-2 хүн
Оролцох нийт хүний тоо: 30 хүн
Бүртгэлийн хураамж: 1 хүний – 150,000 төгрөг
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018 оны 3 дугаар сарын 23-н хүртэл

Жич:

  • 1 хүний зардалд буудал, хоол, унааны зардал багтсан болно
  • Мөнгө тушаасан баримтаа доорхи цахим шуудангаар илгээнэ үү.
  • Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.
  • Энэхүү аялалд бүртгүүлээд, яваагүй тохиолдолд тушаасан мөнгийг буцаан олгохгүй болно.

Холбоо барих: +976-70109090, 99107440
Цахим шуудан: membership@mongolchamber.mn

3 дугаар сарын 28 /Лхагва гараг/

  • 19.30 Улаанбаатар төмөр зам /Вокзал/

3 дугаар сарын 29 /Пүрэв гараг/

  • 07.35 – 08.30 Буудалдаа очиж байрлана
  • 08.30 – 09.00 Уурхайчин соёлын ордон руу хөдлөнө
  • 09.00 – 12.20 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба хамтын ажиллагаа 2018” форумд оролцоно
  • 12.20 – 14.00 Өдрийн хоол
  • 14.00 – 18.30 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба хамтын ажиллагаа 2018” форумд оролцоно
  • 18.30 – 21.00 Урлагийн тоглолт ба хүлээн авалт /Хангарьд палас/

3 дугаар сарын 30 /Баасан гараг/

  • 07.00 – 08.00 – Буудалд өглөөний цай
  • 09.00 – 10.00 – Медипас эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах
  • 10.30 – 12.20 – Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба хамтын ажиллагаа 2018” форумд оролцоно
  • 12.20 – 14.00 –  Өдрийн хоол
  • 14.00 – 16.00 – Эрдэнэт үйлдвэр ХХК-тай
  • 16.00 – 17.00 – Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцтай танилцана
  • 17.00 – Эрдэнэт – Улаанбаатар хот /Вокзал/