Б.Туяа: “Бизнес эхлүүлэхэд ЗӨВ ХАНДЛАГА хамгийн чухал”

0
247

Сэтгүүлч Т.Ариунтуяа

Биологийн нэмэлт бүтээгдэхүүний 96 хувь нь импортоор орж ирдэг үлдсэн дөрөвөн  хувийг нь бид дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий. Хүнсний ногоо бол хүний биед шаардлагатай амин дэмүүдийг өгдөг ашиг тустай бүтээгдэхүүн. Өдөр тутамдаа бид тэдгээр олон төрлийн амин дэмүүдийг авч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгвэл үүнийг нөхөх зорилгоор эх орныхоо хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор эрүүл мэндийг дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг “НОГООДОЙ” брэндийг танилцуулж байна.

Зорисон зорилгоо ажил хэрэг болгон, улмаар Монголдоо Монгол брэндийг бий болгож чадсан хичээнгүй нэгэн эмэгтэйтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Ногоодой” брэндийг үүсгэн байгуулагч Б.Туяа:“Ногоодой брэнд бол Монгол Нoгооны нэгдэл юм”

– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Брэндийнхээ талаар мэдээлэл өгөх болсонд баярлалаа.

 Баярлалаа. Танай сайтын уншигчидад энэ өдрийн мэнд хүргэе.

– Монгол хүн Монгол брэндийг хийж бүтээнэ, түүнийгээ зах зээлийн эрэлттэй бүтээгдэхүүн болгоно гэдэг том амжилт юм. Таны хувьд яагаад зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сонгох болсон бэ?

– Гэр бүлийн ТИНЦ компанийнхаа нэг үйл ажиллагаа болгон одоогийн “Ногоодой” брэндээ санаачлан 2017 оны 06 дугаар сараас албан ёсны гарааны бизнесээ эхлүүлж байлаа. Миний бие бусдын адил амьдрал ахуйгаа дээшлүүлж, үр хүүхдээ өндөр боловсролтой хүн болгохын төлөө БНСУ –д ажиллаж байсан. Тэр үед ажиллаж байсан үйлдвэрээс сурсан зүйлээ охиныхоо мэдлэгтэй хослуулах санаа төрсөн юм. Охин маань АНУ-н Массачусетсын их сургуульд Биотехнологийн чиглэлээр суралцдаг. Өөрийн санаагаа гэр бүлийхэндээ хэлхэд бүгд дэмжиж урам зоригтойгоор ажилаа эхэлж байлаа.

Одоо бол хэрэглэгчийн сэтгэл ханамж хэрэгцээ шаардлагыг дээдэлсэн, хүний эрүүл мэндэд тустай импортыг орлох, байгальд ээлтэй чанарын стандартын шаардалага хангасан, нийгмийн хариуцлагатай үндэсний үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байна /инээв/.

– “Ногоодой” брэндийн гол онцлог юу вэ?

– Монгол улс хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийхээ 96%, эмийн хэрэглээнийхээ 80%-ийг импортоор авдаг. Өөрөөр хэлбэл дотоодод үйлдвэрлэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маш ихээр дутагдалтай. Энэ орон зайг олж харсанаар манай компани Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан газар тариаланчдынхаа хөлс хүч шингэсэн хүнсний ногоогоор зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн.  Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээ нь эрүүл зөв хүнсийг хэрэглэхэд чиглэх болсон тул бидний бүтээгдэхүүн энэ хэрэгцээг хангах, эмийн хэрэглээг багасгах зорилгоор үйлдвэрлэгдэж  байна.

Манай бүтээгдэхүүн нь шууд уух зориулалттай, цаг зав хэмнэсэн, хэрэв хувь хүн өөрөө тууштай ууж хэвшвэл эрүүл мэндээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гээд ач тус маш өндөртэй.

– “Ногоодой” брэндийн үндсэн түүхий эд бол хүнсний ногоо гэж ойлголоо. Тэгхээр газар тариалан эрхлэгчидтэй хамтын ажиллагаатай байж, тэд эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүн тариалх нь чухал юм байна?

– Тиймээ. Бид газар тариаланчидтайгаа нягт хамтран ажиллаж уламжлалт хүнсний ногооны хэрэгцээг орчин үеийн технологитой уялдуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бидэнтэй хамтран ажилладаг хэд хэдэн тариаланч бий. Тэд эрүүл хөрсөнд үржил шимээ алдаагүй, ямар нэгэн химийн бордоо ашиглаагүй эко хүнсний бүтээгдэхүүн тариалж түүхий эдийг ханган нийлүүлдэг. Энэ нь бүтээгдэхүүн бүр чанараа алдахгүй, үйлчилгээ өндөртэй байх гол үндэслэл болж чаддаг гэсэн үг.

– Үйлдвэрийн хүчин чадлын тухайд?

– Манай үйлдвэр хоногт 3,000-5,000 ширхэг хүнсний ногоо боловсруулан шүүс гарган авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар таван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлвэрлэж байгаа.

– Өөрийн үйлдвэрлэлийг ажиллуулахад ямар асуудал хамгийн их санаа чилээж байна вэ?

– Гарааны бизнесээ эхэлж буй миний хувьд туршлага мэдлэг маань зарим зүйл дээр хүрэлцэхгүй тал бий. Энэ л гол асуудал болдог байлаа. Иймд өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх зорилгоор олон төрлийн сургалтанд хамрагдаж байсан ч тийм ч их үр дүнтэй байгаагүй ээ. Харин BPN-ийн сургалтад сууснаар өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

– Та гарааны бизнес эхлүүлэх гэж буй иргэдэд хандан зөвлөгөө өгөөч?

– Би өмнө нь зээл аваад л асуудлаа шийдэх юм байна гээд материалаа бүрдүүлж байсан. Ер нь би ч биш гарааны болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээл авчих юм бол гэсэн бодлоор буруу тооцоолол хийн өр зээлийн дарамтанд орж, улмаар хийж байгаа зүйлдээ төвлөрч чаддаггүй нь гол алдаа болдог юм шиг санагдсан. Гэтэл байгаа тоног төхөөрөмжөө бүрэн ашиглаж чадахгүй хэрнээ нэмж тоног төхөөрөмж авах зэрэг эдийн засгийн эргэлт муутай үед хүндрэлд ордгийг маш сайн ойлгосон. Мөн зөв хандлага гэдэг ойлголт хамгийн чухал. Ядаж л хажууд дэмжиж байгаа нэгэндээ зөв хандлагатайгаар хамтран ажиллаж, дэмжлэгийг авдаг байх хэрэгтэй. Хүн бүр өөрийн хүсэл тэмүүлэлд үндэслэн гарааны бизнесээ эхэлдэг. Гэтэл үүнийг эхлэхийн тулд бизнесээ мэргэжлийн түвшинд удирдах арга, өөрийн бизнес төлөвлөгөөг бодитойгоор хэрхэн хийх зэрэгт анхлан суралцаж ойлголттой болох нь эрсдэлгүй биенэс хийх эхний алхам болно гэдгийг онцгойлон зөвлөж хэлмээр байна.

– Ногоодой брэндийн бүтээгдэхүүн бүрийн ашиг тусыг дурдвал?

– Бид хүрэн манжин, хар сармис, сонгино хусны шилмүүс, байцаа лууван, улаан чавга цагаан гааны ханд гэсэн таван төрөл зүйлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн ач тустай.

ХҮРЭН МАНЖИН:

Эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн байдаг. Гайхамшигтай анагаах чанар энэ ногоонд бий. Манай улс элэг, цөсний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Хавдар, өмөн өвчин, өтгөн хаталт, зүрхний үйл ажиллагаа, шамбарам, холестриныг бууруулж жин хасах, чихрийн шижин, яс бэхжүүлэх, нүдний хараа, нүдний мэгэг, даралт тогтворжуулах, цус багадалт, хүүхдийн өсөлт, нэг өдрийн хүнсний ногооны хэрэгцээт амин дэмээ бүрэн аьах боломжтой.

СОНГИНО:

Хальснаасаа эхлээд л тэр чигтээ л бөөн амин дэм. Сонгино судасны цусыг цэвэрлэдэг. Сонгины хальс нь булцуунаасаа илүү ашиг тустай. Тиймээс хальсыг шилмүүстэй хольж шүүс гаргадаг. Гар хөл даарах, харвалт, чихрийн шижин зэргээс сэргийлэх тустай. Сар гаруйн хугацаанд уухад үр дүнгээ өгнө. Сонирхуулахад Солонгост ахмад настай хүмүүс нь хоолны газраар яваад л сонгины хальс цуглуулдаг юм байна лээ. Түүнийгээ хатаагаад бор цай шиг хандлаад уухад бас л дээрх үйлчилгээг үзүүлдэг. Даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүсийг бөөрөнхий сонгино хэрэглэхийг зөвлөдөг юм байна лээ.

ХАР САРМИСНЫ ХАНД:

Хар сармис тэр чигтээ дархлааг дэмждэг. Хөгшрөлтийг энгийн сармиснаас 30 хувиар илүү бууруулна. Сармис 90 хоногийн дараа үйлдвэрлэх хэмжээнд хүрдэг. Тусгай зууханд ууршуулсаар хусны нүүрс шиг болчихдог. Дархлааг маш сайн дэмждэг бүтээгдэхүүн. Хавдраас сэргийлээд зогсохгүй цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулан, цусан дахь холестеринийг тогтвортой хэмжээнд барьдаг гэж үздэг.

ЦАГААН ГАА, УЛААН ЧАВГАНЫ ХАНД:

Хавар, намрын улиралд хэрэглэхэд их тохиромжтой. Хорт хавдараас урьдчилан сэргийлэх, өөх тостой хоол ихээр хэрэглэдэг хүмүүс, судас зөөлрүүлэн хатуурахаас сэргийлжцус шингэлэх, вирус устгах, хөгшрөлтийн эсрэг болон бэлгийн сулрал чалх сайжруулах зэрэг олон төрлийн эмгэгүүдэд тустай.

БАЙЦАЙ, ЛУУВАН, ЦЭЦЭГТ БАЙЦАЙНЫ ХАНД:

Хүмүүс өглөө бүр цэвэр ногооны шүүс уух ёстой гэлцдэг. Өглөөд уух ногооны шүүсийг тань орлож чадах бүтээгдэхүүн. Цусын шингэлэн цэвэршүүлдэг. Цусны бүлэгнэлээс урьдчилан сэргийлж,цусан дахь сахарын хэмжээг бууруулан чихрийн шижин өвчний улмаас бий болох магадлалтай артерын судасны хатуурал зэрэгт ашиг тустай бүтээгдэхүүн юм. Түүнчлэн бөөрний эмгэгт онц чухал нөлөөтэй юм шүү.

– Ногоодойн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх үү?

– Манай бүтээгдэхүүний гарал үүслийн тухайд химийн бордоо ашигладаггүй газраас авахыг зорьдог. Нэр төрлөө нэмэх гэж яарахгүй байна. Олон нийтээс ирж буй санал санаачилгыг хүлээн авч одоо байгаагаа улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Харин цаашид хүрэн манжингийн чипс хийх бодолтой байгаа шүү /инээв/. Яагаад гэвэл хүрэн манжинд та бидний мэдэхгүй маш олон талын ашиг тустай амин дэмүүд байдаг юм.

– “Ногоодой” брэндийг олонд таниулах ажлыг хэрхэн хийж байна вэ?

– Энэ бол маркетинг гэсэн үг. Миний хувь тусдаа маркетингийн мэргэжилтэн ажиллуулаад сурталчилгаа хийж яваагүй байна. ямар ч байсан бүтээгдэхүүн чанартай, үр дүнтэй байна гэдэг нь гол сурталчилгаа болж байгаа гэж дүгнэсэн. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагддаг арга хэмжээнд брэндийн нэрээ таниулах зорилгоор оролцож байна. үүний дүнд чамлахааргүй амжилтыг үзүүлж хэд хэдэн төрлийн шагнал хүртсэн. Мөн “Монгол” телевизийн төсөлд оролцож санхүүжилт авах болсон нь олон нийтэд илүү тод таниулж өгсөн.

 НОГООДОЙ брэндийн алсын чиг баримжааг хэрхэн харж байгаа бол?

– Хийхээр төлөвлөсөн олон шинэ санаа байна. Хамгийн энгийнээр хэлбэл дэлгүүр бүрт НОГООДОЙ брэндийн бүтээгдэхүүн өрөөстэй байгаасай гэсэн нууцхан хүсэл байдаг. Энэ хүсэл мөрөөдөл, зорилго маань биелэлээ олох байхаа хэмээн итгэдэг. Улам сайжирч, чанараа битгий алдаарай гэсэн олон хүмүүсийн урмын үг бидэнд хүч өгдөг. Тиймээс энэ итгэлийг алдалгүй бүтээгдэхүүний чанарт анхаарал тавьж ажиллахыг чухалчилдаг.

Нэг бахархаж хэлэх дуртай зүйл бол манай компани бизнесээ эхлээд удаагүй ч үндэс сууриа зөв тавьж, зөв соёл хандалагатай, мэргэжлийн, хариуцлагатай, хөгжлийн шинэ үеийн эхлэлээ зөв тавьж байгаадаа баяртай байдаг. Ийм учраас бидний ирээдүй илүү тод гэсэн үг. Мөн зорилго нэгтэй олон найзтай бол танилын хүрээгээ тэлж байна. Мэргэжлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтэнтэй болсон гээд хэдийгээр харилцааны санагдах болов ч чухал алхамуудыг нэг нэгээр нь хийсээр явна.

-Танд баярлалаа. Эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх зорилго тань биелэх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа төгсгөе.