АХБ-ны санхүүжилтээр “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

0
1322

Үндэсний ХөрөнгөОруулалтын Банк нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Хөдөө аж ахуй,
хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж 2016 оны 9 сарын 12-ны өдөр
гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан
Азийн Хөгжлийн Банкны мэргэжилтнүүд төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга,
зөвлөгөө сургалтыг салбар нэгжийн удирдах ажилтнууд болон банкны зээл хариуцсан
ажилтнуудад зохион байгууллаа.

Төслийн хүрээнд агробизнесийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд нэмүү
өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор дамжуулан зээл олгож, хөрөнгө оруулснаар
хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр
оруулах зорилготой юм.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь байгуулагдсан цагаасаа хойш
эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбаруудыг дэмжиж ирсэн ба ийнхүү Азийн
Хөгжлийн Банктай хамтарснаар улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй, зээлийн
хүүгийн түвшин өндөр байгаа энэ үед хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд нэн таатай
нөхцлийг бүрдүүлж байна.

Уг төсөлд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгжүүд хамрагдана:

·        
Мах, махан
бүтээгдэхүүн

·        
Сүү, сүүн бүтээгдэхүүн

·        
Арьс шир

·        
Ноос ноолуур

·        
Оёдол

·        
Зөгийн аж ахуй

·        
Эрчимжсэн аж ахуй

·        
Жимс жимсгэнэ

·        
Хүлэмжийн аж ахуй

·        
Шилмэл малын үржил

·        
Үрийн үйлдвэрлэл гэх
зэрэг болно.

Төслийн хүрээнд 150,000-3,000,000 ам.доллар эсвэл түүнтэй тэнцэх
хэмжээтэй төгрөгийн зээлийг 7 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8%-иас хэтрэхгүй
хүүтэй олгох бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус банкны салбар
нэгжүүдэд хандаарай. 

ЭЗЛЭХ ХУВЬ
өмнөх нийтлэлЧенжгүй монгол ногоо
Дараагийн нийтлэлЗАРЛАЛ